Powered by

Бүгдэд шинэ оны мэнд хүргэе, үү үү

Óëèðàí îäîæ áóé õóó÷èí îí áè

Óðàì çîðèãîîð ä¿¿ðýí áàéíà.

ªíãºðñºí æèëèéí ÿã ºäèéä

ªðòººëºí èðñíýý ñàíàæ áàéíà.

Àëñëàí îäîæ áóé õóó÷èí îíäîî áèä

Àç æàðãàë àìæèëò á¿òýýëýýð ä¿¿ðýí áàéëàà.

Èðæ áóé ä¿¿ ÷àìäàà õàëààãàà ºã÷ áàéíà áè

Àìæèëòààð ä¿¿ðýí ìèíèé õàëààã

Àõèöòàé ñàéí ¿ðãýëæë¿¿ëýýðýé.

 

/öýöýðëýãèéí õ¿¿õäèéí ¸îëêíû ¿ãíýýñ èø òàòàâ, õýõý/

,,,,

Хичнээн ярьдаг, бичдэг боловч уншдаг, ойлгодог !!! байж болхоор, боловсролтой, учир мэдэх хүмүүс байж албан тушаал гээчид идүүлдэг бололтой.

Яг ажил дээр ажиллаж байгаа хүнээс илүү тэр салбарын онцлог,  одоо байгаа хүндрэл, цаашид хэрхэн хөгжүүлхийг зүгээр хэн нэгний томилсон хэн нэгэн нь мэддэггүй байлтай.

Нэг нь сэтгэл зүтгэлээ гарган ажиллаж байхад зүгээр нэг нь ирээд ингэ тэг, ийм болго гээд ажиллах урам зоригийг бууруулах юм.

эцэстээ байдалтай эвлэрээд, ийм л байдаг даа гэсээр дасчих ч юм шиг.

 

 

 

Аз жаргал минь ингэж хэлж байхын

Ээдээ ээдээ,

шөнө ч өдөр ч хэзээ дуртай цагтаа хэлнэ, ээж нь ч ингэж хэлүүлэх дуртай, ээдээ ээдээ гэхэд нь харахгүй бол цамцнаас татна, зурагт руу хараад байвал нүүрээ урд авчирна, хэхэ, бас эмээгээ ээдээ гэдгийн,

уул нь анх аав л гэж хэлд орсийн гэтэл аав нь ажилтай хөдөө байгаа болохоор одоо хэлэх шаардлага гарахгүй байгаа хэхэ, 

Бүүай бүүай,

ээж нь дандаа ингэж унтуулдаг болохоор хүүхэлдэйгээ тэврээд л ингэж хэлдгийн, бас нойр нь хүрэхээрээ орон дээрээ гарч хэвтээд өөрийгө бүүай бүүай гэнэ, унтаж байгаа жоохон маамуугийн зураг харвал бас л бүүай бүүай,

Аачив,

хэрэгтэй юм барьж байвал нь сэмхэн аваад нуучихаар аачив аачив гээд эрж өгнөдөө ёстой, сүүлдээ өрөвдөөд гаргаад өгчихдөг гэж байгаа, бас миний охин аачив гэхээр нүүрээ гараараа дарж нуугддийн хэхэ,

Хайтай, ээж нь охиндоо хайртай шүү гээл хэлдэг болохоор хүзүүгээр тэврээд л хайтай гэдгийн.

Дада, гараа давхарлаж барьжийгаал дада гэж хөөрхөнөөр хэлээд юм гуйдгийн, өгөхгүй байхын аргагүй болтол хэлнэ шүүдээ,

Мама, жоохон мамуу

Нохой хараад ав ав, Морь хараад чү чү гээл, пүа гэж шиврээ үнэртүүлнээ бас хэхэ

үр минь зулзага минь, аз жаргал минь том болоол байна,

Хүний ханиад хүрсээ

Ханиад хүрэх нь ч яахуу, нэг ийм юм бодогдоод,

Охиныг 5 сартай байхад нь дүү тоглож байгаад ор мөргүүлчиж л дээ, тухайн үедээ их л сандарч айсан юм байх, тэгсэн охин зүгээр харин дүүгийн толгой тэр оройжин маргааш өдөр нь хүртэл өвдсөн гэж байгаа,

тэгсэн уржигдар шөнө нэг сэрсэн / би сэрэх ч юу байхав охин уйлагнаж сэрээсэн/ охин аягүй их даарчихсан бүр гар хөл нь хүв хүйтэн /хөнжлөө дандаа сэвчээд байдгийн/, би сандраад бас айгаад яанаа одоо ханиад хүрсээн, гээл бодсон охин зүгээр харин би ханиад хүрцэн байхын, би нээх тэгж ханиад хүрхээр даарч хөрөөгүйм,

 

тэгэхээр энд нэг холбоо байна уу үгүй юу гэж бодоод л эсвэл тохиолдол юм уу, эсвэл хүн айхаар айдсаа өөртөө шингээгээд авчдын болуу гээл

Хайртай чамдаа

Би гэж нэг хүн өөрийгөө хүн бүхнээс өөр, яасан ч хүнтэй сууж, хүүхэдтэй болохгүй байх, ер нь тэгтлээ удна даа л гэж бодоод л явдаг байв, тэгсэн бүх юм нүд ирмэхийн зуур болчиж билээ, намайг мэддэгүүд нь гайхтал шүү хэхэ

Үүнийг уншиж байхдаа бид хоёрын анх яаж уулзсан, хаана байнга суудаг байсан, хаагуур болзоонд явж байснаа бүгдийг эргэн дурсаарай хайраа,

Үнэн сэтгэлээсээ эрхэлдэг эмээ минь өнгөрснөөс хойш чамдаа л эрхэлж ийм сайхан байдаг билүү гэж бодож билээ,

Хайр нь одоо гэр бүл гэдэг ямар сайхан зүйл байдгыг үргэлж мэдэрч байдаг, бид хоёрын үргэлжлэл болсон хөөрхөн шар үр минь байна, охин минь байгаа болохоор чамдаа би бүр их хайртай болдог, чамтайгаа цуг сайхан амьдрахыг хүсч байна хайр нь, 

Чамдаа төрсөн өдрийн мэнд хүргэе, энэ хорвоод төрсөнд чинь, надтай учирсанд чинь баярлалаа,

 

Алтан гадсыг зааж өгье,
Алтан гадас нь хойд зүгийг заагч / яаг хойд биш ч / од билээ, Тэрүүхэн хавьдаа хамгийн тод нь, Алтан гадсыг олохын тулд долоон бурхан одыг эхэлж олох хэрэгтэй, долоон бурхан нээх гоё харагдна, шанага шиг хэлбэртэй, Тэгэнгүүт
"Алтан гадсыг зааж өгье," цааш унших »
Алсын алсад одох аялгуу чи билээ,

Хөгшчүүлийн дууг сонсон, дуулан, уяран байсан үе мину, хэзээ ч сэтгэлээс гарахгүй дурсамж гэж байх ажээ,

Ара газарта ургахан

Аса бүхэтэй Алтаргана

Альган дээрээ тэнжээхэн

Ава эжы хоёрни

************

Сэргэндээ байхада цэмцгэрхэн лада

Сэхийнгээ харгуйдаа ямарханш аав

Сэнэжэ хархадам цэвэрхэн лада

Сэхүүхэнш бодлоороо ямарханш аав,

************

Хөрхтэ алтанхан дэлхий дээгүүр

Хөндөлөн урдана даа сүхэй голнэй

Хүрэнхэн алаг зүрхий еэм нээ

Хүүгүйлжил байна лдаа хүнэй гансөө

*************

Ардагаг л адунхаагаа бариахагадамнэ

Алхажэгл гуравага заадхагэн югөөмөөгэ,

Авамни л намханда захиажэл хэлхэдэ

Андуугүйеэл яваагаарайдаа гэхэн югөмөөгэ,

************

Амандаа сагаантай хүрэн хээрэмнэ

Алдуулж орхин алдвалдаа уургыгыеэм

Айдархан сагаахан аяг занхнаараа

Аваад явшинш алдвалдаа зүрхийем

***********

Намагтай шавартай харгыдаа

Навтархан борёо гамнаарай,

Намхандаа зориулхан дурья

Нахнай гансдаа гамнаарай,

*************

 

Уянгалуулаад л дуулахад нь бас тэрүүхэндээ, ай амьдрал чи ухааны юм бодоод л алсын алсыг мөрөөдөөд л уяраад суудаг байж билээ,

Сайхан найранд явах юмсан.

Олон гарчигтай

Эх үрийн холбоо

Автусанд сууж байтал ар талын суудал дээр нэг жоохон жаал ээжээ ээжээ гээл уйлаад байх юм, жоохон дуугай байснаа дахиад л ээжээ ээжээ гээл, эмээ нь л авч явж байгаа болтой, Тэгсэн миний охин ч бас ээжийгээ хүлээгээл баж байгаа гэж бодонгуут шууд л хөх чинэрээд сүү гоожиж цамц норгов. гэхдээ гэрлүүгээ явж байсан чиглэл байлаа.

Бид нар баян болжээ,

Худгаас ус авах гээд очиход 2-3 машин зоолттой байдаг болчиж, түрүү жил ийм байсныг мэдэхгүй л байна, урдуур хойгуураа зөрж ядаад л, тэрэг эвдчих гээл, баахан сав нэг дор авчираад бөөн хүлээлт үүсгээл, гэхдээ гэр ойрхон юмдаа гэж,

Төрсөн өдөр

байдаг л жирийн өдөр байв, Монгол тв-н мэндчилгээг, Асашорюг давсныг өөр дээрээ тусгаж авч баярласныг эс тооцвол гэсэн, уул нь жанцантай насан баяр байсан даа гэж, гэхдээ дараа жил дахиад төрөх л юм чинь дээ,

Урьдынх шигээ

хосуудыг хараад атаархаж ч байх шиг, гэхдээ удахгүй цугтаа байна дөө,

Найздаа төрсөн өдрийн мэнд хүргээд
хөгширч байна даа гэж хэлэе дээ одоо, би ч яахав арай залуу байна гэсэн, за тэгээд пасспортоо хурдан солиулахгүй бол 30 хоногийн дараа гардаг гэж байна лээ, тулгамдаад хэлэх үг олдохгүй байна шд,хэхэ
"Найздаа төрсөн өдрийн мэнд хүргээд" цааш унших »
Banjig т байхад мэдээллээс хоцордоггүйм сан уул нь

Monkey сайтаар дүүрэн С,Жавхлан УИХ-д нэр дэвших гэж байгаа тухай мэдээлэл байхым,

ёстой что ч гэхэвдээ,

Төрийн албаны хүнд суртал гээд байдаг билүү

Голомт банк тэгэхээр төрийн алба юм уу,

цалингийн зээл авчия гээд очсон яасан, байгууллагын дарга гадагшаа явцан оролж байгаа хүнээр гарын үсэг зуруулаад очсон чинь болохгүй гэнээ, яаралтай мөнгө хэрэгтэй байхад заавал даргыгаа иртэл хүлээ, эсвэл тэр оролж байгаа хүн нь өөрөө ирж би оролж байгаамаа гэж хэлнэ ч гэх шиг хн, би дагуулаад очхийн байхаа, тэгснээ өөр юу гэлээ анкет дээр нь холбоо барих 3-н хүний нэр гэцэн байхаар нь бөглөсөн чинь дахиад 2 хүн бич, хоёрдоход дотоод ажилтай /мөнгө гаргадгүй айн ккк/

шал сонин санагдав, ярвайлттай царайтай ч байх шиг, авах хүн гэдийж өгөх хүн бөхийх гээд айн, яршиг л байна,

ИИН
Амраад арав гаруй хоног хөдөө байжийгаад хот орж ирээл автусанд суугаал явав, автусны олон чиглэл бий болжээ, толгой эргэх юм байна даа гэж бодонгуут хэдэн жилийн өмнө хүний газар байхдаа автусны буруу чиглэлд төөрч байснаа санав, хот бол хот л байдын байна, нийтийн тээвэр сайжирсан нь хотын хөгжилд нөлөөлж байгаа нь надад ийн мэдэгдэв,   ганц нэг зураг 1,5 л мойл түүв, Сэлэнгэ-шаамар
"ИИН" цааш унших »
It's holiday :)

You should work to live not live to work. your job should not completely, define the person you are, but since it will be the activing you spend most of your time as you should find meaning and enjoyment your work.

 

we should live and learn, but by the time we've learned, it's too late to live.

 

Judge a man by his questions rather than his answer.

 

Don't judge a man by his opinions, but by what his opinions have made him.

Гарчигаа солихоос,
Нэгэн цагт 10-н жилийн хонхны баяраараа эгчээрээ будуулаад үс зүсээ арзайлгаад баярлах гээд гараад явжийлаа, хэдэн банди нарын хажуугаар гартал матар чинь гэдиймдаа, тэгсэн яасан би цаашаа явахдаа баярлаад наасан, өмнө нь матраараа дуудуулж байгаагүй хүн чинь тэгж хэлэхээр гоё охидуудыг л матар гэдийн билээ би гоё харагдаж байгаам байхдаа ухааны юм бодоод хэхэ, энэ дурсамж санаанд оров,
"Гарчигаа солихоос," цааш унших »
Зулзага 1 нас хүрлээ,

Түрүү жилийн өдийд яг өвдөж байсан даа, миний охин чинь гарахгүй л байгаад байсын, 7 хоног илүү тээлттэй, хүчээр өвддөг эм ууж гаргаж байгаамдаа, тэгсэн 4,700 гээл нэг шар охин пүд гээл гараад ирж билээ, ажил дээр нэг авчирсан чинь нар мандаж байгаа юм шиг царайтай юмаа гэсэн хэхэ,

Охиныхоо тухай хоёр бичлэг өмнө нь бичиж байсан, одоо бол нэг нас хүрчлээ, бараг тусд ороод байна даа, малгайгаа аваад ирдээ гэнгүүт авчираад л, дэлгүүрээс юм аваад бариулчхаар нээх хөөрхөн бариад яваад байдгын,нохой харчаал ав, ав, гээл,

ээж аавын нар сар болсон хайртай охиндоо төрсөн өдрийн мэнд хүргэе, ухаантай сайн хүн болноо миний охин чинь, ээж нь охиндоо маш их хайртай. ээжийгээ дуурайсан эгдүүтэй хөөрхөн зулзага минь,

 

 

Өрөөг цэвэрлэв,

Ажлынхаа өрөөг цэвэрлээд, хамаг хэрэгтэй хэрэггүй бичиг цаасаа янзлаад, яг одоо хийж байгаа материал л ил үлдлээ, хаалгаа нээгээд ороод ирхэд ямар сайхан харагдана вэ. хийх ёстой зүйл энэ байна, тодорхой, хэрэг болхуйц нь арай цаана эмх цэгцтэй.

бусдад түгээмээр санагдлаа.

5 С гэж юу вэ ?

Япон Англи Монгол Тайлбар
Seiri Sort Сайн ангилан ялгах

Хэрэгтэй, хэрэггүйг тогтоож,

хэрэггүй юмнаас салах

Seiton Set in order

Сайтар цэгцлэн зохион

байгуулах

Юмсыг зөв байрлуулж

хэрэглэхэд дөхөмтэй байлгах

Seiso Shine Сайхан цэвэрлэж цэмцийлгэх

Ажлын байр, тоног төхөөрөмжийг

тогтмол цэвэрлэж, цэмцгэр байлгах

Seiketsu Standardise Стандартчилан хэвшүүлэх

Нягт нямбай, цэвэр

цэмцгэр байдлыг хэвшүүлэх

Shitsuke Sustain Сахилга батыг төлөвшүүлэх 5 С-г өдөр бүр хэрэгжүүлэх
All of you - I love you

Нэг гадаад хүнд thank you for all of you гээд хэлсэн чинь урдаас I love you би чамд хайртай гэж үү гэж ирээл гайхаж билээ тэрэн шиг хэдэн дуудлага ижил үгнүүд,

I scream --- ice-cream

I spy --- ice pie

present it --- presented

a great day --- a grey day

a nice rink --- an ice rink

mayday --- maid day

blueprints --- blue prince

to add it --- to edit

catch up --- ketchup

a notion --- an ocean

the stuff he knows --- the stuffy nose

some others I've seen --- some mothers I've seen

choose a name --- choose an aim

how mature people enjoy it --- how much your people enjoy it

can't you see that I love you --- can't you see that aisle of view

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” гэж сонсоо л биз дээ,

Энэ уул нь гоё юм болох гээд байгаа сурагтай, гэтэл Хаалга / тэр үүд/ ны загвар арай биш санагдаад болдоггүй, нээх улиг домог болсон багананууд байхын, Та нар хотын төвд талбайн урд байгаа зурагнаас харсан уу, хараагүй бол хараарай, зураг нь хайгаад олддоггүй ээ,

Орчин үеийн арай нэг гоё загвараар хийж болно биздээ, нээх гоё гоё сэтгэцэн загварууд нэтээр дүүрэн байна, эсвэл би буруу бодоод юм хийх гэж байгаа нэгнээ уруу татаад тамын тогооны үлгэр болоод монголчуудын нөгөө сэтгэхүйгээр хандаад байна уу гэсэн хэхэ,

Одоо болтол нүднээс нулимс гардаг хэвээрээ л байна шүү,

Найдаж байсан юм бүтсэнгүй, хүний өмнө байж байгаа мөртлөө нүднээс нулимсархуу юм гараал ирхийн, сонин юм, хүүхэд зангаасаа салаагүй л байгаам байхдаа,

номын зангаасаа яг салъя гэж бодлоо, надад сургамж болог.

Дотор бөглөрөөд байгаагаа бичээд гаргачихая, ингээд бодоход тэмдэглэл бичээд байдаг дүүгээ ойлгож байна шүү гэж,

Сэтгэгдэлчин байж болохгүй юу ?

Энд ингэжээ, БЛОГТОЙ болгон БЛОГЧИН биш  гэжээ, Аая, хоёр бичлэг Кулад зориулагдаж байна уу үгүй юу,

Тэгээд би ингэж бодлоо, лааг блогчин гарууд уншигчгүй, сэтгэгдэлчингүй бол юу юм бэ гэж, тэгээд тэр сэтгэгдэлчин нь блогтой байж болохгүй юу гэж, би бол өөрийгөө Сэтгэгдэлчин гэнээ, тэгээд хэн нэгэн нь энэ чинь хэн билээ, сэтгэгдлээс үүдсэн санал бодлоо хуваалцая, миний орон зайг мэдрэе гэвэл миний блог руу орж ирж болно биз, үгүй муу,

Тэрнээс би лав блогийг агуу их бичигч нарын хэмжээнд байтугай бичиж чадах ч гүүм билээ,

(Нийт: 43)